top of page

АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН 
ТҮҮХИЙН АЛТАН САН
/2007-2026/ 

Бидний туулсан замнал - Үр хойчдоо өвлүүлэх үнэт өв

Anchor 1
calendari_edited_edited_edited_edited_ed

 ЭНЭ
САРД

ЖИЛ БҮРИЙН ЭНЭ САРД-ТҮҮХИЙН КАЛЕНДАРЬ

calendari_edited_edited_edited_edited_ed

 ЭНЭ
САРД

2011-2025 онуудын энэ сард бидний амьдралд юу тохиолдов?

● Америкийн монголчуудын “Уран үгсийн чуулган — Чикаго 2012” арга хэмжээний хүрээнд “Манай сумаар” аялал зохион байгуулагдав.

2012

12 сарын 8

● Шинэ жилийн гацуур мод болон Пуансетта цэцгийн үүсэл түүхийг огуулэв. Америкийн монголчуудын шинэ жилийн баярын тов мэдээллийг хүргэв. ● “Basic Sound” продакшн “Урмын үг” хошин зохиомж бүтээв.

2012

12 сарын 23

● Шинэ жилийн баярын нэвтрүүлэгт Америкт амжилттай бизнес эрхэлж, эх орныхоо нэрийг гаргаж яваа монгол бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцов.

2012

12 сарын 29

● Вашингтон хотын монголчуудын нэгдсэн “Төв ёолк” шинэ жилийн харшийн цэнгүүн ёслол төгөлдөр болов.

2013

1 сарын 4

● АНУ-ын нийслэл дэх Монгол сургуулийн сурагчдын шинэ жилийн баяр болж, "Үзэсгэлэнт гүнж ба Араатан" үлгэрээс сэдэвлэсэн жүжигчилсэн тоглолт хийв.

2013

1 сарын 12

● Америкийн радио продюсер Шебаннагийн оролцсон “Монгол судлалын цуврал лекц” болов. ● "Стерлинг" балетын сургуулийн сурагчид алдарт “Цөмөөхөй” балетыг тоглов. ● Вашингтонд “Дуулга” интернет радио нээлтээ хийв. ● Америк дахь монголчуудын Монголын хавдартай хүүхдүүдийн эмнэлгийн бүтээн байгуулалтад нэгдэхийг уриалав.

2013

1 сарын 19

UMON TV

Америк дахь Монголчуудынхаа туулсан замнал, гаргасан амжилт, өв соёлыг нандигнан хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээнэ.”

ӨНӨӨДРИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭЖ

ИРЭЭДҮЙ ХОЙЧДОО ӨВЛҮҮЛНЭ. 

UMON ПРОДАКШН

Tаны амьдралын давтагдашгүй мөчийг мөнхлөн

Ажил бизнесийн түүхийг Хамтдаа бүтээнэ.

ШИНЭЭР НЭМЭГДСЭН КОНТЕНТУУД

 

"YYРД ХАМТ БАЙГААЧ ЭЭЖЭЭ" /SАRA VOCE STUDIO/

"Үр чинь таныгаа хайрлая ээжээ Үндэс мөчир шиг үүрд хамт байгаач ээжээ". 


Авьяаслаг охин БАТГЭРЭЛИЙН ЭЙНЖИЛ хайртай ээж, эмээ, эгч, дүү нартаа мөн хорвоогийн сайхан ээжүүдэд зориулан “Үүрд хамт байгаач” дууг ийнхүү монгол хэлээрээ дуулж, эх үрсийн баярын мэнд хүргэж байна. Вашингтон хотноо байгуулагдсан МУСТА, дуучин Э.САРАНГИЙН удирдан явуулдаг “Sara VOCE studio”-тай хамтран бүтээсэн 7 дахь клип маань ийнхүү бэлэн боллоо. Видео клипний зураг авалтыг зураглаач Э.Бат-Эрдэнэ, монгол дахь видео бичлэгийг "Proline" студи, дууны бичлэгийг хөгжмийн зохиолч, МУСТА С.Сансаргэрэлтэх нар хийлээ. Хамтран ажилласан бүх хүмүүстээ, клипэнд уригдан оролцсон ээжүүддээ баярлалаа. Эх үрсийн баярын мэнд хүргье!

"АМЕРИКТ СУРЬЯ" #1

Америкт сурья ярилцлагад Миссуригийн их сургуулийн харьяа Ази судлалын төвийн туслах ажилтан Д.Саямаа, АНУ-ын Католикийн их сургуулийн эрдмийн зэргийн академикч зөвлөх ЖОН-ЛУК,  Вашингтон хот дахь Потомак Их сургуулийн олон улсын оюутны элсэлт болон сургалт хариуцсан захирал Б.Мөнхзул, мөн Вашингтон хот дахь Ладо олон улсын институтийн Олон улсын оюутан хариуцсан захирал James Doran, тус сургуулийн нягтлан бодогч А.Ундраа нар оролцлоо.  

Ярилцлагад оролцсон сургуулиудтай холбогдох хаяг: 1. Мисури муж дахь Миссурийн Их Сургууль : Eмайл хаяг: sdc9f@mail.missouri.edu 2. АНУ-ын Католикийн их сургууль: Емайл хаяг: nshimiyimana@cua.edu 3. Вашингтон ДС дэхь Потомак Их Сургууль Zola.bay@potomac.edu 4. Вашингтон ДС дэхь Ладо олон улсын институти емайл хаяг: Ualtangerel@lado.edu, Утас:703-953-4379 

АНУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

АНУ-д ажиллаж амьдардаг Монголчууд сар шинийн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

UMON ОНЛАЙН ЯРИЛЦЛАГА /ЭМЧ Ш. ӨЛЗИЙБАТ/

Нью-Ӣорк мужийн “Nassau” их сургуулийн эмнэлгийн сэтгэл зүйч, резидент эмч Ш. Өлзийбаттай коронавирусын эсрэг вакцины талаар ярилцсан ярилцлагыг дэлгэрэнгүйгээр нь хүлээн авч үзнэ үү.

Medee tom 02_edited_edited.jpg
Ayanii dugaraa .png
Manajxan.png
Web site Nevtruulgiin ehlel (5)_edited.jpg
Bayar eslol .png
Video clip_edited.jpg

Америк дахь Монгол түүхийг хамтдаа бүтээцгээе.

Бидэнтэй холбогдоорой.

  • Facebook
  • Vimeo
  • YouTube
  • Instagram

Зохиогчийн эрх © 2025 UMONTV. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.

bottom of page