top of page

АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН 
ТҮҮХИЙН АЛТАН САН
/2007-2026/ 

Бидний туулсан замнал - Үр хойчдоо өвлүүлэх үнэт өв

Anchor 1
calendari_edited_edited_edited_edited_ed

 ЭНЭ
САРД

ЖИЛ БҮРИЙН ЭНЭ САРД-ТҮҮХИЙН КАЛЕНДАРЬ

calendari_edited_edited_edited_edited_ed

 ЭНЭ
САРД

2011-2025 онуудын энэ сард бидний амьдралд юу тохиолдов?

● “Continental 2012” бодибилдингийн тэмцээнд ОУХМ Я.Батбуян дасгалжуулагчтай “Монгол фитнес” клуб оролцов. ● “Martial Arts Championship 2012” хүүхдийн кикбоксын тэмцээнд “Mongolian Master” клуб амжилт үзүүлэв. ● МУГЖ, дуучин Б.Сарантуяа “Сэтгэл догдлуулсан үдэш” аялан тоглолтоо хийнэ, Вашингтон дахь МУЭСЯ-наас иргэний шинэчилсэн бүртгэлийг Чикаго хотод зохион байгуулна зэрэг мэдээлэлийг хүргэв.

2012

10 сарын 19

● МУГЖ, дуучин Б.Сарантуяа, дуучин Л.Насанбуян, гитарчин, дуучин Ж.Буянтогтох нарын “Unforgettable Evening” буюу “Сэтгэл догдлуулсан орой” аялан тоглолт болж, АНУ дахь монголчууд үзэж сонирхов.

2012

11 сарын 3

● Виржиниагийн Олон Улсын Их сургуулийн Монгол оюутнуудын уулзалт болов. ● “Би хэн бэ?” жүжиг дахин тоглох талаар мэдээлэл хүргэв. ● Америкт ирсэн Эрдэнэт хотын Эрүүл мэндийн газрын дарга Ганхуяг, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ганболд нар ярилцлага өгөв. ● МУГЖ, “Зууны манлай” эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн тоглолтын 2 дахь хэсгийг хүргэв.

2012

11 сарын 9

● Чикаго хотод АНУ дахь Монголчуудын “ Уран үгсийн чуулган-2012" болов. Тус чуулганы хүрээнд зохиогдсон уран уншлагын “ТУЛГА” наадамын эхний хэсгийг хүргэв.

2012

11 сарын 18

● Уяач Г.Баттулгын уясан морь түрүүлэв. ● Вашингтоны Монгол сургуулийн хандивын үйл ажиллагаа болов. ● “Энтрепрүнэр Бямба гараг” арга хэмжээний талаар мэдээлэв. ● “Уран үгсийн чуулган Чикаго 2012”-ын хүрээнд зохиогдсон уран уншлагын “ТУЛГА” наадмын 2 дахь хэсгийг үзүүлэв.

2012

11 сарын 24

● “Уран үгсийн чуулган Чикаго 2012” арга хэмжээний хүрээнд зохиогдсон “Тулга” уран уншлагын наадмын гуравдугаар шатны шалгаруулалтыг үзүүлэв. ● “Уран үгсийн чуулган Чикаго 2012” арга хэмжээний хүрээнд зохиогдсон “Уншигч, зохиолчдын уулзалт”-ыг үзүүлэв.

2012

12 сарын 1

UMON TV

Америк дахь Монголчуудынхаа туулсан замнал, гаргасан амжилт, өв соёлыг нандигнан хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээнэ.”

ӨНӨӨДРИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭЖ

ИРЭЭДҮЙ ХОЙЧДОО ӨВЛҮҮЛНЭ. 

UMON ПРОДАКШН

Tаны амьдралын давтагдашгүй мөчийг мөнхлөн

Ажил бизнесийн түүхийг Хамтдаа бүтээнэ.

ШИНЭЭР НЭМЭГДСЭН КОНТЕНТУУД

 

"YYРД ХАМТ БАЙГААЧ ЭЭЖЭЭ" /SАRA VOCE STUDIO/

"Үр чинь таныгаа хайрлая ээжээ Үндэс мөчир шиг үүрд хамт байгаач ээжээ". 


Авьяаслаг охин БАТГЭРЭЛИЙН ЭЙНЖИЛ хайртай ээж, эмээ, эгч, дүү нартаа мөн хорвоогийн сайхан ээжүүдэд зориулан “Үүрд хамт байгаач” дууг ийнхүү монгол хэлээрээ дуулж, эх үрсийн баярын мэнд хүргэж байна. Вашингтон хотноо байгуулагдсан МУСТА, дуучин Э.САРАНГИЙН удирдан явуулдаг “Sara VOCE studio”-тай хамтран бүтээсэн 7 дахь клип маань ийнхүү бэлэн боллоо. Видео клипний зураг авалтыг зураглаач Э.Бат-Эрдэнэ, монгол дахь видео бичлэгийг "Proline" студи, дууны бичлэгийг хөгжмийн зохиолч, МУСТА С.Сансаргэрэлтэх нар хийлээ. Хамтран ажилласан бүх хүмүүстээ, клипэнд уригдан оролцсон ээжүүддээ баярлалаа. Эх үрсийн баярын мэнд хүргье!

"АМЕРИКТ СУРЬЯ" #1

Америкт сурья ярилцлагад Миссуригийн их сургуулийн харьяа Ази судлалын төвийн туслах ажилтан Д.Саямаа, АНУ-ын Католикийн их сургуулийн эрдмийн зэргийн академикч зөвлөх ЖОН-ЛУК,  Вашингтон хот дахь Потомак Их сургуулийн олон улсын оюутны элсэлт болон сургалт хариуцсан захирал Б.Мөнхзул, мөн Вашингтон хот дахь Ладо олон улсын институтийн Олон улсын оюутан хариуцсан захирал James Doran, тус сургуулийн нягтлан бодогч А.Ундраа нар оролцлоо.  

Ярилцлагад оролцсон сургуулиудтай холбогдох хаяг: 1. Мисури муж дахь Миссурийн Их Сургууль : Eмайл хаяг: sdc9f@mail.missouri.edu 2. АНУ-ын Католикийн их сургууль: Емайл хаяг: nshimiyimana@cua.edu 3. Вашингтон ДС дэхь Потомак Их Сургууль Zola.bay@potomac.edu 4. Вашингтон ДС дэхь Ладо олон улсын институти емайл хаяг: Ualtangerel@lado.edu, Утас:703-953-4379 

АНУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

АНУ-д ажиллаж амьдардаг Монголчууд сар шинийн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

UMON ОНЛАЙН ЯРИЛЦЛАГА /ЭМЧ Ш. ӨЛЗИЙБАТ/

Нью-Ӣорк мужийн “Nassau” их сургуулийн эмнэлгийн сэтгэл зүйч, резидент эмч Ш. Өлзийбаттай коронавирусын эсрэг вакцины талаар ярилцсан ярилцлагыг дэлгэрэнгүйгээр нь хүлээн авч үзнэ үү.

Medee tom 02_edited_edited.jpg
Ayanii dugaraa .png
Manajxan.png
Web site Nevtruulgiin ehlel (5)_edited.jpg
Bayar eslol .png
Video clip_edited.jpg

Америк дахь Монгол түүхийг хамтдаа бүтээцгээе.

Бидэнтэй холбогдоорой.

  • Facebook
  • Vimeo
  • YouTube
  • Instagram

Зохиогчийн эрх © 2025 UMONTV. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.

bottom of page