top of page
Screenshot 2025-04-03 at 4.41_edited.jpg

UMON TV&ПРОДАКШН

АМЕРИК ДАХЬ МОНГОЛ ТYYХИЙГ МӨНХӨЛНӨ

Монголчууд бид дэлхийн хаана ч амьдарсан  монгол эх орон, хэл соёл, өв уламжлалаа чандлан хадгалж ирсэн олон зууны түүхтэй ард түмэн. Тийм ч учраас энэхүү түүхийг үргэлжлүүлэн бадрааж явах энэ их хүндтэй үүргийг гүйцэтгэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан бидний дуу хоолой нэн чухлыг ухамсарлан  одоогоос 15 жилийн өмнө “UMON” телевизийг үүсгэн байгуулсан билээ.

​Xүний нутгийн цаг наргүй амьдралын нугачаанд монголчуудынхаа л адил хөлөө олох гэж зүтгэж явсан эгэл жирийн уран бүтээлч надад амар хялбар байгаагүй.

Гэхдээ “Би монгол хүн” гэсэн бахархал, “Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз” гэдэг их айлд ажиллаж байсан туршлага, Америк дахь Монголчуудынхаа түүхэн цадигийг бүтээх чин эрмэлзлэл, холын америкт Монгол Телевизийн гэрээ барих чин хүсэл  бол миний  мөрөөдөл байсан.

Мөрөөдөл биелдэг. Би, бид хөдөлмөрлөсөн, хичээсэн, зүтгэсэн. Та бүхэн ч гэсэн бидний нэгэн адил зүтгэсэн. Бид хамтдаа UMON телевизийн түүхийг бүтээсэн. Ийм ч учраас  өнөөдөр хилийн чанадад  “UМОN TV" гэдэг дуудах нэртэй, дуурсах бүтээлтэй, ирээдүйн зорилготой Монголын гэх тодотголтой нэгэн байгууллага хөлөө олоод баттай зогсож чаджээ. Та нарын минь сэтгэл, итгэлийн дэм биднийг тулж, түшиж  байдагт талархаж явдаг.

489761084_10212845144201604_3127624158232575900_n.jpg

БАЯРХYYГИЙН УРАНЧИМЭГ

АНУ ДАХЬ UМОН ТВ-ИЙГ

YYСГЭН БАЙГУУЛАГЧ,

МУСТА, АЛТАН ГАДАС ОДОНТ

Бидний тухай

АНУ дахь  UMON телевиз нь 2010 он 11 сарын 26-нд байгуулагдан 15 дахь жилдээ vйл ажиллагаагаа тасралтгvй тогтмол явуулж байна.
Америкт амьдарч сурах, ирж буцах монголчуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Тиймээс гадаадад амьдарч байгаа монголчуудад  Монгол Америк 2 орны vйл ажиллагааны талаар болон бусад нийгмийн бvхий л салбарын хvрээнд болж байгаа vйл явдлыг тvргэн шуурхай, бодитойгоор мэдээлэх зайлшгvй шаардлагатай мэдээллийн хэрэгсэл  хэрэгтэй байсан учраас доорх vндсэн бодлоготойгоор нэвтрvvлгээ бэлтгэж эхэлсэн юм.

Yүнд: Америкийн нийгмийн тогтолцоо, хууль дүрэм, их дээд сургууль зэрэг олон зүйлийн талаар мэдээлэл өгөх, Америк дахь Монголчууддаа Монгол төрийн засаг захиргаа, хууль эрх зvйн мэдээллийг түргэн шуурхай хүргэх, нийгмийн бүхий л салбарын шугамаар ирэх төлөөлөгчдийн бодол санааг цаг бүрт нь шуурхай дамжуулах, Монгол орныхоо нэрийг олон улсад сурталчлан яваа монголчуудаа танилцуулах, дэмжин урамшуулах, монголчуудын дунд зохиогддог олон нийтийн арга хэмжээг сурвалжлан мэдээлж, эх орноосоо  алсад суугаа монголчуудын авъяас оюунаа нээх , тэдний дуу хоолойг төр засгийн өндөрлөгт уламжлах , төрийн дуу хоолойг алсад суугаа монголчууддаа хүргэх, чөлөөт индэр-баталгаат гүүр болон ажиллаж байна.

UMONTV 2010 оны 11 сарын 27-нд Монголд  NTV, 2012 онд Монголын мэдээ сувгаар нэвтрүүлгээ цацаж эхэлсэнээс гадна 2016 оноос эхлэн америк дахь монголчуудын дунд зохиогдсон олон арга хэмжээнүүдээс сурвалжлан "Цагийн хүрд" нэвтрүүлгээр гаргаж эхэлсэн. Энэ нь хилийн чанадад амьдарч байгаа Монголчуудынхаа ажил амьдрал, амжилт бүтээл, тэдний үзэл бодол, санал сэтгэгдлийг Монгол дахь төр засгийн өндөрлөгт хүргэх мэдээллийн гүүр болж байгаагын тод илрэл юм.
Бид одоо 7 хоног тутам 30 минутын нэвтрүүлэг бэлтгэж Виржиниа мужийн Арлингтон, Файрфах болон бусад 10-аад дүүргийн чɵлɵɵт телевизийн сувгаар цацаж байна. Арлингтонд манай нэвтрүүлэг 7 хоног бүрийн Баасан гаригт 19:00, Лхагва гаригт ɵглɵɵний 9.30 цагаас Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар, Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон Falls Church, Frederickburgт: 7 хоног бүрийн Мягмар гаригт 16.30 Пүрэв гаригт шɵнийн 12.30, Бямба гаригт 16.30, Ням гаригт 23.30 цагаас Verizonы - 30, Cох-н мɵн 30-р сувгаар тус тус гарч байна.

Түүнчлэн 2024 оны 12 дугаар сараас эхлэн Тэнгэр ТВ-ийн цэнхэр дэлгэцээр үзэгч олондоо нэвтрүүлгээ хүргэж байна.

Ололт амжилт

Шилдэг Мэдээллийн хэрэгсэл

2010 онд ВХОМХ-ны нэрэмжит

АНУ дахь Монголчуудын шилдэг мэдээллийн хэрэгсэл

Шилдэг нэвтрүүлэг

2014 онд Виржиниа мужийн  Файрфах дахь чөлөөт телевизийн нэрэмжит Шилдэг нэвтрүүлэг

Америк дахь Монгол түүхийг хамтдаа бүтээцгээе.

Бидэнтэй холбогдоорой.

  • Facebook
  • Vimeo
  • YouTube
  • Instagram

Зохиогчийн эрх © 2025 UMONTV. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.

bottom of page