Ш.Наранчимэг

Шарав-Ишийн Наранчимэг       Орчуулагч, Хэл Шинжлэлийн Ухааны Доктор
UMON багт нэгдсэн:                      2011 оны 09 сарын 12
Байрлал:                                          АНУ, Арлингтон
E-mail:                                              Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү

Эртний Грек, Ромын түүх,  философи сонирхдог. Орос, англи хэлнээс монгол руу өвөрмөц хэллэг, зүйр цэцэн үгс орчуулах дуртай.


Наранчимэгийн Англи хэлний хичээлvvд. Энд дар.                 





Би Трой хотыг олно PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Ш.Наранчимэг   
2 дах өдөр, 25-12-2012 22:30

Дэлхийн соёл урлаг, шинжлэх ухаанд агуу нээлт хийж хүн төрлөхтний түүхэнд нэрээ үлдээсэн зарим гарамгай хүмүүсийг үеийнх нь ойлгоогүй өнгөрөх явдал цөөнгүй гарч байсныг бид түүхээс мэднэ. Тухайлбал, археологийн түүхэнд Английн археологич Говард Картер,  Карнарвон нар маш олон алтан эдлэл агуулсан Эртний Египетийн Тутанхамон хааны булшийг олж насан туршдаа алдар нэрээ цууриатуулж явсан бол Трой хотын балгасаас түүнээс дутахгүй алт олсон Генрих Шлиман /1822-1890/  гэгч герман хүнийг ерөөхөөсөө илүү харааж ирсэн байх юм.  Хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж явахдаа шинжлэх ухаанд нээлт хийсэн хүнийг яагаад ойлгохгүй өнгөрсөн юм бол?
Найман настай Генрих хүү Зул сарын баяраар “Хүүхдүүдэд зориулсан дэлхийн түүх“ гэдэг зурагт хуудастай зузаан ном бэлгэнд авснаар насан туршийнхаа мөрөөдөлтэйгээ учирчээ. Хүү хуудас бүрийг эргүүлсээр эцгийгээ үүрээд шатаж буй Трой хотоос гарч яваа Энэй баатарын  зургийг олж харав.
 
Гадаад хэл сурах Шлиманы арга PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Ш.Наранчимэг   
2 дах өдөр, 06-11-2012 15:10

1001 шөнийн үлгэр байдагтай адил гадаад хэлийг бие даан сурах 1001 арга байдаг гэж хэлж болно. Хүн бүр өөр өөрийн аргаар суралцдаг. Өнөөдөр бид хэл шинжлэлийн ухаанд бие даан суралцах өвөрмөц нэгэн аргыг нэвтрүүлсэн Шлиманы тухай ярих болно. Юуны өмнө Шлиман гэж хэн байв гэдгийн талаар хэдэн үг хэлье.
Генрих Шлиман /1822-1890/ нь 19-р зуунд амьдарч байсан Германы эрдэмтэн хүн. Тэрбээр Эртний Грекийн үлгэр домогт гардаг Трой хотыг газрын хөрсөн дороос малтаж гаргаад ирсэн гавьяатай хүн. Гомерын “Илиад”, “Одиссей” зохиолуудад гардаг Трой хотын балгас одоогийн Турк улсын Гиссарлык тосгоны нутаг дэвсгэр дээрээс олджээ.  Шлиман нь Эртний Грекийн үлгэр домогт гардаг үйл явдлууд эрт дээр үед болж өнгөрсөн гэдгийг батлах гэж бүхий л амьдралаа зориулсан эрдэмтэн хүн байжээ.
Шлиман Трой хотын балгасыг малтаж байхдаа маш их алтан эдлэл олж “Приам хааны эрдэнэсийн сан” гэж нэрлээд герман, франц хэл дээр олдворынхоо тухай “Итака, Пелопоннес ба Трой” гэдэг номондоо бичжээ.  Гэтэл хэвлэл мэдээллийнхэн түүнийг “Трой хотыг оллоо” гэж дэлхий даяар мандуулж байхад эрдэмтэд дотроос нэг ч хүн түүнийг нь үнэлээгүй орхижээ.

 
Америкийн Ерөнхийлөгчдийн тухай сонин баримтуудаас-6 PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Ш.Наранчимэг   
3 дах өдөр, 30-05-2012 16:31

АНУ-ын Ерөнхийлөгчид Цагаан Ордонд суух хугацаандаа өөр өөрсдийнхөө хайртай амьтадыг авчирч хамтдаа аж төрдөг ёс заншилтай. Энэ уламжлалт ёс заншил нь анхны  Ерөнхийлөгч Жорж Вашингтоны Полли нэртэй тоть шувуу, Нельсон нэртэй мориноос эхэлсэн түүхтэй юм байна. Өнөөдөр Бо нэртэй Б.Обамагийн жижигхэн хар нохой Цагаан Ордонд тав тухтай амьдарч байна.
Төрийн тэргүүний тэжээсэн амьтадын түүх  улс орных нь түүхтэй салшгүй холбоотой ажээ. Анхны Ерөнхийлөгчдийн Цагаан Ордонд авчирсан амьтдын ихэнх нь тэр үеийн хүмүүсийн амьжиргааны нэг хэсэг байсан бол сүүлийн үеийн Ерөнхийлөгчдийн  амьтад  зугаа цэнгэлтэй холбоотойгоороо онцлог юм.

LAST_UPDATED2
 
2 сарын 17- Сайхан сэтгэлийн өдөр PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Ш.Наранчимэг,В.Мөнхтуяа   
6 дахь өдөр, 18-02-2012 15:01
http://1.bp.blogspot.com/-DiIs39mu6AE/TmogVNJhl1I/AAAAAAAAAuQ/hF3lzeFFfJI/s1600/2538622878_2d57a036af.jpg"Энэ хорвоо дээр бид суут хүний өмнө мэхийж хүндлэх ёстой бол сайхан сэтгэлийн өмнө сөхрөн унах ёстой" Виктор Гюго.

АНУ-д  2 сарын 17-ны өдрийг Random Acts of Kindness Day буюу "Сайхан сэтгэлээр хандах өдөр" хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Энэ баярын гол санаа нь хүний төлөө сайхан сэтгэл гаргаж,халуун гараа сунган туслах сайн санааны үзэл бодлыг улс, нийгэмдээ төлөвшүүлэх зорилготой юм. Тиймээс 2 сарын 17-д хүн бүр сайхан сэтгэлийнхээ илрэлийг үйлдлээр харуулж, бие биендээ хариу нэхээгүй тус хүргэхийг хичээдэг байна. Уг баяр маань 2005 оноос хилийн дээс алхаж, дэлхийн бусад улс орнууд ч гэсэн гэгээлэг сайхан баяртай болжээ. Тухайлбал Шинэ Зеландад энэ баярыг 9 сарын 1-д тэмдэглэдэг юм. Энэхүү сайхан сэтгэл гаргах баярын өдөр хүн бүр ариун сэтгэлээр байгаль орчиндоо болон бусаддаа хандаж, ямар нэгэн сайхан юм хийхийг хичээдгээрээ онцлогтой. Мөн энэ өдрийн түүхээс сөхвөл сургуулийн сурагчид,оюутнууд "Өнөөдөр сайхан сэтгэлээр хэнд,юунд хандав?" сэдэвтэй зохион бичлэг хийж,хамт олноороо ярилцдаг байжээ. "Өнөөдөр би гудамжинд яваа танихгүй хүн рүү хараад инээмсэглэсэн" гэсэн өгүүлбэр дээрх зохион бичлэгийн хамгийн шилдэг хариу болж байсан удаатай...
Сайхан сэтгэл түгээх энэ өдөр бид ч бас  та бүхэнтэйгээ сайхан сэтгэлийн тухай ярилцмаар байна. Суут хүмүүсийн бичсэн ишлэлээс хуваалцаж,сайхан сэтгэлийн тухай түүх хүүрнэе.  
LAST_UPDATED2
 
Пуансетта цэцгийн түүх PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Ш.Наранчимэг, В. Мөнхтуяа   
7 дахь өдөр, 11-12-2011 23:42

https://www.800florals.com/img/P118X.jpgЖил бүрийн 12 сар гармагц  Америкийн цэцгийн дэлгүүрүүд пуансетта /Poinsettia/ цэцгээр дүүрч албан газар, айл өрх бүрийн Зул сар болон Шинэ жилийн баярыг  улаан өнгийн энэ цэцэггүйгээр төсөөлшгүй болсон билээ.
Энэхүү гайхалтай  хурц улаан өнгийн  цэцэг нь Мексик орноос гаралтай. Мексикийн уугуул нутгийн ацтекууд тус  цэцгийн ишнээс сүү шиг цагаан өнгийн  шингэн  ялгардагийг ханиад томуу эмчлэхэд хэрэглэж байжээ. Түүнээс гадна улаан навчаар нь ноосон эдлэлээ өнгөнд оруулж ахуй амьдралдаа эрт дээр үеэс ашиглаж ирсэн байх юм. Ацтекуудын сүүлийн хаан Монтесума нийслэл хотоо одоогийн Мехико хотод сүндэрлүүлэхдээ шинэ хотын гудамжуудаар улаан цэцгийг тарьж ургуулахыг зарлиг болгож байсан байна.
Ацтекууд энэ цэцгийг хэлбэр дүрсээр нь “Одон цэцэг”   /Cuetlaxochitl/  гэж  нэрлэдэг байсан. Харин сүүлд испаны байлдан дагуулагчид Зул сарын баярын үеэр боловсорч улаан өнгөтэй болдог энэ цэцгийн нэрийг өөрчлөн өөрсдийнхөө баяртай холбож “Ариун цэцэг” / /Flor de la noche Buena/ гэж нэрлэх болжээ. Ургамал зүйд энэ цэцгийг Euphorbia pulcherrima гэдэг. Түүнчлэн Америкт пуансетта /Poinsettia/ гэж нэрлэдэгийг бид мэдэх билээ.

1820 онд АНУ-аас Мексик улсад томилогдон суусан анхны Элчин сайд Ж.Р.Поинсет /J.R.Poinsett,1779-1851/гэдэг хүний ачаар Пуансэтта цэцэг анх Америкт "хөл тавьсан" түүхтэй. Энэ хүний франц гаралтай нь холбоотойгоор цэцгийн нэрийг "Poinsettia" гэж бичдэг боловч франц аялгаар дууддаг ажээ. 11-р сарын дундаас жаахан хүйтрээд ирэх үеэр улаан өнгөтэй болж хувираад хэсэг хугацааны дараа буцаад ногоон  өнгөндөө ордог энэхүү цэцэг түүний сонирхолыг ихээр татсан юм.  Тэрбээр 1825 онд Элчин сайдынхаа албыг хашиж дуусаад нутаг буцахдаа тэрхүү улаан цэцгийг гэртээ авчирч хашаандаа суулгажээ.   Ноён Ж.Р.Поинсетт өөрийн муж Умард Каролинагаас Конгрессийн гишүүнээр сонгогдож,төр засгийн алба хааж явсан гарамгай улс төрч байсан. Гэвч ард түмнийхээ зүрх сэтгэлд Euphorbia pulcherrima цэцгийг америкчуудад танилцуулсан хүн гэдгээрээ  алдаршин үлдсэн юм.

LAST_UPDATED2
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 Дараагийн > Төгсгөл >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL