АНУын Монгол Шагайн Харваан Товчоон байгуулагдлаа. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч АНУын Монгол Шагайн Харваан Товчоон   
1 дэх өдөр, 19-12-2011 22:54

2011оны 9 сарын 3 нд АНУ-ын Монгол Шагайн Харвааны аварга шалгаруулах тэмцээнд оролцсон  харваачид  АНУ-д буй Шагайн Харвааны Товчоодийг нэгдсэн нэг Товчоотой болох тухай  М.Ш.Х.Холбооноос  ирсэн  албан  бичгийн  дагуу  хуралдаж  асуудлыг  авч  хэлэлцээд  АНУ-ын  Монгол  Шагайн Харвааны Товчоог  байгуулж “АМЕРИКИЙН  НЭГДСЭН  УЛСЫН  МОНГОЛ  ШАГАЙН  ХАРВААНЫ  ТОВЧОО ’’    USA  ANKLE  BONE  SHOOTING  ASSOCIATION      гэсэн  нэрийг хэрэглэхээр боллоо.  Тус хуралыг  М.Ш.Х.Холбооны   тэргүүлэгч  гишүүн, Гарамгай мэргэн  С. Цог  удирдан   явуулж  харваачдын  санал  хүсэлт  болон  асуултанд  хариулсны дараа  шинээр  байгуулагдсан  АНУ-ын  М.Ш.Х.Товчооны  удирдах  зөвлөлийн  тэргүүлэгч   гишүүдийг  харваачдын санал  хураалтаар  сонгон  батлав.  Үүнд:    Ч. Баточир  /Чикаго/,   Б. Жавхлантөгс   /СанФранциско/,  Г. Алтанхуяг   /ЛосАнжэлос/,    Н. Пүрэвсүрэн  /Дэнвэр/,      Л. Ганзориг  / Сакрамэнто/. Шинээр сонгогдсон Тэргүүлэгч  гишүүд  хуралдаж,  AНУын  М.Ш.Х.Товчооны Тэргүүнээр  Б.Жавхлантөгс,/Санфранциско/,Дэд Тэргүүнээр Ч.Баточир /Чикаго /нарыг сонгон Нарийн бичгийн даргаар А. Шижирболдийг   томиллоо.

        Мужуудын М.Ш.Х.Товчоод нь цаашид үйл ажилгаагаа хуучин  журамын дагуу явуулах бөгөөд уг товчоод  нь  нэгдснээр,  Монголын ард  түмний олон зуун жилийн түүхтэй  шагайн харваагаа үр хүүхдүүдээ  болон гадаад  хүмүүст зааж сургах, сурталчлан таниулах  зорилгоо хамтран хэрэгжүүлэх, бүх харваачдын санал хүсэлтийг нэгтгэж,  сургалт болон ур чадварыг чанаржуулах, тэмцээн  уралдаан,/ Цол олголтыг чанаржуулах/, уулзалт цугларалтын  нэгдсэн жилийн төлөвлөгөөтэй болж,  харваачид болон  сонирхогчид, үүний дагуу ажил амралтаа зохицуулж,  арга хэмжээнд оролцох  зэрэг ач холбогдолтой болж байна.
        Мөн  АНУ-ын М.Ш.Х..Товчооны  “Дотоод журам”,  “ Цол олгох журам “ болон Эмьблэмийг 2012 оны 1- сараас эхлэн шинээр    дагаж   мөрдөхөөр  боллоо.




 

Add comment