Aмерикийн зарим их дээд сургууль хайбрит хэлбэрээр сургалтаа явуулахаар болжээ

07 сарын 11. Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын цагаачлалын албанаас их дээд сургууль, коллежид суралцаж байгаа гадаад оюутнуудад зориулсан түр журам гаргасан. Энэ журмын дагуу 2020 оны намраас эхлэн 100 хувь цахим орчинд сургалтаа явуулахаар шийдвэрлэсэн сургуулиудын гадаад оюутнууд танхимын болон Хайбрит ( цахим, танхим хосолсон) хэлбэрээр сургалтаа явуулж байгаа сургууль руу шилжих шаардлагатай болж байна. Энд дарна уу.

Дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд оюутнуудыг АНУ-аас албадан гаргах юм байна. Олны анхаарал татсан энэ журам гарсны дараа америкийн зарим их дээд сургууль хайбрит хэлбэрээр сургалтаа явуулахаар болжээ. “BAU”их сургуулийн азийн салбарыг хариуцсан захирал бөгөөд “Ментора” коллежийн гүйцэтгэх захирал Ц.Амгалан, IGlobal их сургуулийн гадаад оюутан хариуцсан бүртгэлийн туслах менежер Б.Хулан нартай ярилцлаа.