UMON TV-ийн нэвтрvvлэг (Mэдээллийн хөтөлбөр, LA Соёлын өдрүүд-2) 2011.07.01

Хvннv гvрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын өдрvvд саатан ирлээ. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголоороо овоглосон эрхэм Та бүхэндээ  баяр наадмын мэнд дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, хөөр баяр, хөгжил цэнгэлтэй наадахыг Америк дахь “UMON TV” студийн уран бvтээлчид бид ерөөж байна.
Тvvхт 4 ой давхцсан энэ өдрvvдийг АНУ-д ажиллаж амьдарч буй Монголчууд маань амжилт бvтээл дvvрэн угтаж байна.  2009 онд Вашингтон хотод байгуулагдаж байсан  “Монгол Эмэгтэйчvvдийн Холбоо” бvтэц зохион байгуулалтаа шинэчлэн анхны хурлаа хийлээ, Т.Туяа захиралтай Sterling дахь “Sterling Ballet academy” балетын сургуулийн бяцхан сурагчид сурсан мэдсэнээ эцэг эхчvvддээ тайлагналаа, Монгол Улсад Циркийн урлаг vvсч хөгжсөний 70 жилийн ойд зориулж, Монголын циркийн урлагийг дэлхий дахинаа сурталчилж яваа Монгол Улсын Гавъяат Жvжигчин Ягаанцэцэг болон бусад циркийн жvжигчдийн баярын мэндчилгээ,

мөн Фото мэдээ буланд АНУ дахь “Монгол Эмэгтэйчvvдийн Хөгжлийн сан”-гийн ээлжит сургалт семинар, Дэнверт хотод болсон  Америкийн Монголчуудын сагсан бөмбөгиин аварга шалгаруулах тэмцээний мэдээ, ойрын өдрvvдэд Америкийн Монголчуудын дунд болох vйл явдлууд манай энэ удаагийн мэдээллийн хөтөлбөрт орж байна. Дараа нь  Лос Анжелест болж өнгөрсөн “Монголын соёлын өдрүүд”-ийн арга хэмжээнээс хийсэн сурвалжлагын 2 дугаар хэсгийг vзvvлнэ. Энд дарж vзнэ vv.
 Maнай нэвтрvvлэг  Монголд  “NTV” Tелевизээр 2 долоо хоног бvрийн Бямба гаригт 16.40 цагаас гарч дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 08.30 цагаас давтаж байна.
Америкт Арлингтонд: Долоо хоног бvрийн Баасан гаригт 17.00 цагаас,  2011.07.10-ны Nям гаригт 18.30 цагаас  Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар
Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон  Falls Church , Frederickburgт:
                 2011.07.12-ний  Мягмар гаригт 16.30
                          07.14-ны  Пvрэв гаригт шɵнийн 12.30 цаг  
                          07.16-ний Бямба гаригт 16.30 цагаас
                          07.17-ний Ням гаригт 23.30 цагаас
                 Verizonы - 30, Cох-н мɵн 30-р сувгаар гарна.