Нүүр хуудас

UMONTV-ийн нэвтрvvлэг(Bay Area наадам,Далай ламын айлчлал,Уяач Г.Баттулга)

Монгол тvмний дэнж хотойтол наадах дэлгэр их баяр наадмаа дэлхийн өнцөг булан бүрт  ажиллаж амьдарч байгаа монголчууд  маань тэмдэглэж эхэллээ. Энэ оны  7 сарын 2-ны нар хур тэгширсэн дэлгэр сайхан ɵдɵр АНУ-ын Сан Франциско  хотын Монголчууд  Америк дахь Монголчуудынхаа баяр наадмын салхийг хагалан Vндэсний их баярaa ɵргɵн дэлгэр ёслол тɵгɵлдɵр сайхан тэмдэглэлээ. Тус наадмын үндэсний бөхийн барилдаанд 64 хүчтэн зодоглосноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Увс аймгийн арслан Х.Цагаанбаатар түрүүлэн түрүү бөхөөр тодорсон бол Өвөрхангай аймгийн заан Өнөржаргал үзүүрлэсэн юм. Энэ тухай мэдээллийн хɵтɵлбɵрийнхɵɵ эхэнд товчлон vзvvлнэ. /Дараагийн дугаартаа бид  тус наадмын vйл ажиллагааг бvрэн эхээр нь хvргэнэ./
Баяр наадамтай давхцсан Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын Вашингтон дахь айлчлалын тухай,  алсын Америкт эрдэнэт хурдан хvлэг морио дээдлэн амьдарч буй Гvрийн Баттулгатай хийсэн ярилцлага, “Монгол циркийн 70 жил”-ийн ойд зориулан

vзvvлж байгаа цуврал мэндчилгээ, Фото мэдээ булангаар баяр наадмаа уран бvтээлийн олз омогтой  угтаж байгаа урлаг соёлынхны амжилтын мэдээ манай мэдээллийн хɵтɵлбɵрт орж байна. ЭНД ДАРЖ vзнэ vv.
Эрхэм vзэгчид та бvхэн дараах хуваарийн дагуу vзээрэй.
Монголд  “NTV” Tелевизээр 07 сарын 09-ний Бямба гаригт 16.40 цагаас гарна.
Америкт Арлингтонд: 2011.07.15-ний  Баасан гаригт 17.00 цагаас                                                       2011.07.17-ны Nям гаригт 18.30 цагаас  Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар
Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон  Falls Church , Frederickburgт:
                 2011.07.19-ний  Мягмар гаригт 16.30
                          07.21-ны  Пvрэв гаригт шɵнийн 12.30 цаг
                          07.23-ний Бямба гаригт 16.30 цагаас
                          07.24-ний Ням гаригт 23.30 цагаас
                 Verizonы - 30, Cох-н мɵн 30-р сувгаар гарна.