Нүүр хуудас

UMONTV- ИЙН НЭВТРVVЛЭГ MNB-2 СУВГААР ГАРНА

Америкт төдийгvй эх орноосоо алсад суугаа монголчуудын авъяас оюунаа нээх ,үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр-баталгаат гүүр болон ажиллах зорилготойгоор байгуулагдсан UMON TV үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар гурван жил гаруй хугацаа өнгөрчээ. Тиймээс бид 2014 оноос эхлэн Монголын Vндэсний Oлон Нийтийн телевизийн 2 дугаар сувгаар нэвтрүүлгээ цацах гэж байна. Шинээр бэлтгэн үзүүлэх“Манайхан” теле сэтгүүлээр америкийн монголчуудын дунд болсон нийгмийн бүхий л салбарын хүрээнд зохиогдсон арга хэмжээнээс бэлтгэсэн мэдээ сурвалжлага, өөрийн ажил мэргэжил,дадлага туршлагаасаа хуримтлуулсан бусдад санаа авууштай,шинэ санал үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт ярилцлага , алс хол суугаа аав ээж ,анд найз , хамт одондоо илгээх чин сэтгэлийн мэндчилгээ, энд төрж өссөн болон суралцаж байгаа монгол хүүхдүүдтэй хийсэн бяцхан ярилцлага , Америкийн түүхэн дурсгалт газрууд болон бусад сонин сайхан зэрэг олон зүйлийн талаар танилцуулахаар бэлтгэж байна. ЭНД дарна уу.


Манай нэвтрүүлэг МVОНТ- ийн 2- р сувгаар 14 хоногт нэг удаа мөн Америкт Виржиниа мужийн Арлингтонд 7 хоног бvрийн Баасан гаригт 17.00 цагаас, Ням гаригт 18.30 цагаас Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар, Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон Falls Church , Frederickburgт: 7 хоног бvрийн Мягмар гаригт 16.30 Пvрэв гаригт шɵнийн 12.30 цаг Бямба гаригт 16.30 цагаас Ням гаригт 23.30 цагаас Verizonы - 30, Cох-н мɵн 30-р сувгаар, Иллинойс мужийн Чикаго хотод Ням гариг бvрийн 19.00 цагаас Сomcast-ийн 21- р суваг  CAN TV-ээр  ням гариг бүрийн оройн 19:00 цагаас тус тус гарч байна.  Тиймээс дэлхийгээр тархан амьдарч байгаа монголчууд та бүхэн This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. гэсэн хаягаар болон 773-540-6016, 571- 331-0196 гэсэн утсаар бидэнтэй холбогдож санал бодлоо хуваалцаарай. Биднийг дэмжиж урам хайрлаж байдаг эрхэм хүндэт монголчууд үзэгчид та бүхэндээ UMON TV -ийн хамт олны өмнөөс , чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн UMON TV -н ерөнхий продюсер Б. Уранчимэг
Чикаго дахь салбарын продюсер сэтгүүлч Д. Адилзаяа.