АНУ цахим сургалттай сургуулиудын гадаад оюутнуудыг албадан гаргана

АНУ-ын цагаачлалын албанаас гадаад оюутнуудад зориулaн гаргасан шинэ журмын талаар АНУ-ын Чикаго хот дахь “Цэгц" хуулийн фирмийн цагаачлалын хуульч Ц.Баяржаргалтай ярилцлаа. Шинэ журмын дагуу энэ намраас эхлэн америкт суралцаж байгаа гадаадын оюутнууд танхимын сургалтанд заавал хамрагдах ëстой болж байна. Энд дарна уу.

Хэрэв сурч байгаа их дээд сургууль, коллеж нь 100 хувь цахим сургалтанд шилжсэн тохиолдолд тухайн оюутан танхимын сургалт явуулж байгаа буюу танхимын болон цахим сургалтыг хослон явуулж байгаа сургууль руу шилжих эсвэл америкаас гарч явах шаардлагатай тулгарч байна. Түүнчлэн Америкийн их дээд сургуульд шинээр элсэж буй оюутнууд 100 хувь цахим сургалттай сургуулийг сонгох тохиолдолд АНУ-ын виз олгохгүй юм байна. Харин танхимын сургалттай сургууль сонговoл виз олгох боломжтой.